Блок гэж юу вэ?

Блок

Блок гэдэг нь чатботын үндсэн менюг зохион байгуулахад оролцдог нэг төрлийн элемент юм. Танд чатботыг анх үүсгэж өгөхөд устгах боломжгүй 2(default) блок цаанаас үүссэн байдаг. Тодруулбал, “Угтах хариулт” , “Тогтмол хариулт”. 

Угтах хариулт

Угтах хариулт нь хэрэглэгч “Get started” буюу Эхлэх товчийг дарахад хамгийн түрүүнд хэрэглэгчид очих блок юм. Энэ блок дээр “Сайн байна уу,Тавтай морилнуу” гэх мэт хэрэглэгчийг угтах үгээс эхлээд цааш хэрхэн хөтөлж, ямар мэдээлэл өгөхөө байршуулна. 

Тогтмол хариулт

Тогтмол хариулт нь харилцагчийн илгээсэн утгыг чатбот таниагүй, ойлгоогүй үед тогтмол илгээгддэг блок юм. Тогтмол хариултын талаар тусдаа хичээл орох тул түр хойш тавиад цааш явья. 

Блок нь картуудаас бүрддэг бөгөөд блок дотор дэд блок үүсгэж болно. Тухайлбал, Үйлчилгээ - Үйлчилгээ 1 - Үйлчилгээ 2 гэх мэт. Тус бүрт нь ангилж харуулахаар төлөвлөж байгаа бол дэд блок үүсгэж цэгцтэй харагдуулахаар шийдэж болно.  

Жишээ зураг (харагдах байдал, ашиглах байдал )

 

Энэ нийтлэл таны асуудлыг шийдэж чадсан уу?

Top