Карт дээр товч холбох

Товч нэмэх хэсэг нь үндсэн 3-н төрлийн мэдээллийг холбох боломжийг олгодог. Үүнийг дагаад хийцгээе.

Алхам 1. “+ Товч нэмэх” дээр дарах

Алхам 2. Товч нэмэх хуудас нээгдэхэд Товчны нэр оруулах

 

Алхам 3. Товчны төрөл сонгох

Товч нь үндсэн 3 төрөлтэй байна.

  • Блок: Энэ нь үүсгэсэн блокуудруугаа тухайн товчийг чиглүүлэх үед ашиглагдана. Тухайлбал: Холбоо барих нэртэй товч дээр дарвал Холбоо барих гэсэн блокруу үсэрнэ гэж үзвэл дараах байдлаар хийнэ. (Бичлэг хавсаргав)
  • Холбоос: Холбоос төрлийг ашиглаад вэб сайт, фэйсбүүк, эсвэл газрын зураг буюу google map хаягаа явуулах зэрэг холбоосоор хэрэглэгчид илгээж болох бүх хэсгийг холбож болно. Товч нэмэх гэж дараад блокын төрөл сонгох хэсгээс “Холбоос” гэдгийг сонгож өгнө. Ингээд гарч ирэх вэб холбоос хэсэгт холбоосоо байрлуулна. Байрлуулахдаа зөвхөн дээд талын URL линкийг тавьж өгөхийг анхаарна уу.

  • Утас/ шууд залгах: Энд зөвхөн утасны дугаар л бичнэ. Ингэхдээ шууд залгуулж байгаа учир нэг л дугаар тавина. Дугаараа бичихдээ заавал +976 гэж бичих шаардлагагүй. Эхлээд товчны нэрээ өгөөд дараа блокоо сонгоод утасны дугаараа бичнэ.

Алхам 5. Хадгалах товч дарах Ингээд дээрх товчны нэрээ өгч, төрлөө сонгож мэдээллээ холбосны дараа хадгалах дараад үйлдлээ дуусгана.

Товч нэмэгдсэний дараа харагдах байдал:

Зааврын бичлэгээр үзэх.

 

Энэ нийтлэл таны асуудлыг шийдэж чадсан уу?

Top