Дэд блок үүсгэх

Таны үүсгэх блок өмнө үүсгэсэн аль нэг блокын дэд блок болох бол “Үндсэн блок” гэсэн сумтай хэсэг дээр дарж тухайн блокоо сонгож өгнө. Үүний дараа “Блокын нэр” гэсэн хэсэгт нэрээ бичиж өгнө. Ингээд “Үүсгэх” товчийг дарснаар блок үүсгэгдэнэ.

Шинээр үүсгэсэн блок хамгийн доор автоматаар нэмэгддэг бөгөөд үүсгэсэн блокын нэр өөрчлөх, засах тохиолдолд тухайн блокруугаа дарж ороод  “Үндсэн блок” гэсэн нэрийн ард байрлах хэсгээс нэрийг шууд засна. Харин устгахдаа баруун буланд байрлах улаан өнгөөр тодотгож өгсөн хогийн савны тэмдэгт дээр дарж устгана. Хэрэв устгах гэж буй блок чинь дотроо картуудаас бүрдсэн мэдээлэлтэй блок бол эхлээд картуудыг устгах ба хамгийн сүүлд блокоо устгах ёстойг анхаараарай.

Энэ нийтлэл таны асуудлыг шийдэж чадсан уу?

Top