Вэбийн цэс буюу менюг хэрхэн үүсгэх вэ

Шинэ цэс үүсгэхдээ удидлагын зүүн хэсэгт байрлах "Хуудаснууд" хэсэг рүү орж "Шинээр цэс үүсгэх" гэдэг дээр дарна. Мөн тэр хэсэгт та сайтын нийт үүсгэсэн цэснүүдийг удирдаж, өөрчлөлт оруулах боломжтой.

Цэс нь "агуулга", "холбоос" гэсэн 2 янзаар үүсэх боломжтой.

  • Агуулгат цэс нь дотроо контент агуулсан хуудас байна.
  • Холбоост цэс нь дармагц өөр хуудас руу дамжиж орохоор тохируулагдана.

Жич: Цэс үүсгэхдээ нэрийг нь аль болох богино (нэг үгээр) өгвөл эзлэх зай бага, цэвэрхэн харагддаг.

Энэ нийтлэл таны асуудлыг шийдэж чадсан уу?

Top