Зураг оруулах
Контент бэлдэхдээ 2 төрлийн зураг оруулах шаардлагатай. Эхнийх нь нийтлэл доторх зурган мэдээлэл бол, 2 дахь нь тухайн нийтлэлийн Cover зураг буюу нүүрэн дээрх зураг болно.
1. Нийтлэлд зураг оруулахд "Rich text editor" хэсгээс "image" хэрэглүүр дээр дарж орно, гарч ирсэн цонхноос "Upload -> Choose File" гэсэн дарааллаар зургаа сонгон "Send it to the Server" дээр дарж оруулна. Зургаа оруулсны дараа "image info" хэсэгт тохиргоо хийх бөгөөд "width, height" хэсэгт хэмжээг нь онцын шаардлаггүй бол хоосон тохируулна, энэ нь тухайн зургийг байж болох хамгийн чанартай хэмжээнд автоматаар дээр тохируулна.
Мөн зургийн хажуу талд текст бичих бол "Аlignment" хэсэгт баруун, зүүн талаа сонгон, "HSpace, VSpace" хэсэгт зураг болон текстийн хоорондын зайг 1 - 10 хүртэлх тоогоор тохируулна.
2. Нийтлэлийн Cover зургийг байршуулахдаа зүүн хэсэгт байх "Зураг [Social cover]" хэсгээс "Choose File" дээр даран зургаа сонгож оруулна. Тухайн зураг нь нийтлэл нүүр болох учир маш чанартай, мэдээнийхээ агуулгыг илтгэсэн байх шаардлагатай.
Энэ нийтлэл таны асуудлыг шийдэж чадсан уу?