Слайдер буюу вэбийн нүүрний том зургаа хэрхэн солих вэ

Вэб сайт руу ороход үндсэн цэс, логоны доор байрлах хэсгийг “слайдер” гэнэ.

Слайдерт оруулах зураг нь 1920х500px-тэй байвал тохиромжтой. Слайдер зураг - Тухайн хугацаанд хамгийн чухал бараа, бүтээгдэхүүн, хямдрал урамшууллын мэдээллийг агуулсан хэрэглэгчийг уриалсан утга санаа бүхий байна. Энэ нь хамгийн ихдээ 3-5 ширхэгээс хэтрэхгүй байвал зүгээр байдаг. Хэт олон слайдер зураг ачаалал үүсгэх магадлалтай байдаг. Слайдерыг бэлдэхдээ үндсэн текст, зурган мэдээллийг гол хэсэгтээ төвлөрүүлнэ бэлдэх шаардлагатай анхаарна уу.

ЗУРАГ 1. 


Вэб сайтын админ дээр “Слайдер” гэх цэс байгаа бөгөөд үүн дээр дарвал “Слайдууд” хэмээн задарна. Энд дарснаар танд зураг 2-т харуулах дэлгэц гарч ирнэ. 

ЗУРАГ 2. 


Зураг 2-т слайдерыг удирдах хэсэг байгаа бөгөөд “Шинэ зураг нэмж хасах” гэсэн товч дээр дараад цааш үргэлжлүүлнэ. 

ЗУРАГ 3. 


Ингээд шинэ слайдер зураг нэмэх хэсэг гарч ирэх бөгөөд “Choose file” дарж зургаа сонгож оруулна. Зураг сонгохдоо доод талын зааврын заавал уншина. Desktop-д гарах зураг - гэдэг нь компьютераас сайтанд орох үед харагдах зураг

Mobile-д гарах зураг - гэдэг нь гар утаснаас сайтанд орох үед харагдах зураг бөгөөд desktop дээрх зургаас өөр дизайнтай байж болно

Энэ нийтлэл таны асуудлыг шийдэж чадсан уу?

Top